“Эрдэнэт хөгжил - 2021” эдийн засгийн чуулган энэ сарын 19-20-нд болно

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-10-15 16:29:02
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Засаг даргын санаачилгаар хоёр жил тутам зохион байгуулдаг эдийн засгийн форум энэ жил Эрдэнэт хөгжил - 2021 сэдвийн хүрээнд Технологи, Түншлэл, Хөрөнгө оруулалт уриан дор болох гэж байна.

Форум Түншлэл, эдийн засаг, бизнесийн хөгжил, Технологи, инновац, Мэдээллийн технологи, хүний нөөц, Гарааны бизнес, хөрөнгө оруулалт, Хог хаягдлын менежмент  гэсэн таван сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг болно.

Хэлэлцүүлэгт Ард санхүүгийн нэгдэл-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг Бизнесийн хөрөнгө оруулалтын асуудал, гарааны бизнесийн хаан гэгддэг Олон улсын хөрөнгө оруулалтын Techstar компанийн Зүүн өмнөд Азийн бүсийн захирал Д.Бат-Октябрь Гарааны бизнест гадаадаас хөрөнгө оруулалт татах нь сэдвээр илтгэл танилцуулна.

Мөн 70 сая зээлээс 4 тэрбум төгрөгийн хөрөнгө босгосон, Монголыг гэрэлтүүлж буй лед гэрлийн үйлдвэрийн Анд Энерги ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Гүррагчаа Бизнес бүтээсэн болон орон нутгаас IPO татсан туршлага сэдвээр илтэл танилцуулна.

Энэ сарын 19-20-нд болох уг чуулганд нийт 20 гаруй илтгэгч илтгэл танилцуулна.

Бизнес форумын гол зорилго нь технологи, инновацын төслүүдийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж түншлэл, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар эдийн засгийг хөгжлийг хурдасгахад чиглэжээ.

Эрдэнэт хөгжил 2021 эдийн засгийн чуулганыг цахим болон танхимын хосолсон хэлбэрээр явуулна. 

Холбоотой мэдээ