Адель шинэ цомгоо сонсогчдын хүртээл болгох өдрөө зарлалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2021-10-14 18:17:20

ЛОНДОН. /AP/. Их Британийн дуучин Адель “30” нэртэй шинэ цомгоо ирэх 11 дүгээр сарын 19-ний өдөр сонсогчдын хүртээл болгоно гэдгээ лхагва гарагт зарлалаа.


Тэрбээр сүүлийн цомгоо гаргаснаасаа хойш зургаан жилийн дараа шүтэн бишрэгчдэдээ шинэ цомгоороо бэлэг барих гэж буй нь энэ юм. 30” цомгийн анхны дуу болох “Easy on Me” баасан гарагт цацагдана.


Аделийн “Rolling in the Deep”, “Hello” зэрэг шилдэг уран бүтээлүүдээс бүрдсэн өмнөх хоёр цомог нь хөгжмийн урлагийн түүхэн дэх хамгийн өндөр борлуулалттай 50 цомогт багтсан амжилт үзүүлсэн юм. Тодруулбал, 2011 онд гаргасан “21” цомог нь дэлхий даяар 31 сая хувь, 2015 онд гаргасан “25” цомог нь 22 сая хувь борлогджээ. 

Холбоотой мэдээ