Тэргүүний ахмадуудыг номын хуудаснаа мөнхжүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-01 12:35:17

Өвөрхангай аймгийн Ахмадын хорооноос “Түүхийн гэрч-Ахмад үе” гэсэн номыг шинээр хэвлүүлэн гаргалаа.

Номонд Өвөрхангай аймгийн уугуул, орон нутгийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан, одоогоор амьд сэрүүн байгаа 60 ахмадын дурсамж, дурдатгал, намтрыг багтаасан байна. Номыг аймгийн ЗДТГ-ын дэмжлэгээр 300 ширхэг хэвлэсэн бөгөөд сургуулиудын болон төв номын санд тавьж уншигчдын хүртээл болгох юм.

Олон улсын ахмадын баяыг тохиолдуулан бүтээж буй уг ном нь Өвөрхангай аймгийн түүхэн замналд бие,с этгэлээ зориулж ирсэн тэргүүний ахмадуудаа мөнхжүүлэх, тэдний алдрыг хойч үед таниулах, сурган өвлүүлэх чухал ач холбогдолтой хэмээн аймгийн Ахмадын хорооны дарга Д.Баяртогтох хэлж байлаа. Номын нээлтийн арга хэмжээ өнөөдөр болж, аймгийн удирдлагууд оролцон ахмадууддаа баяр хүргэж, аймгийнхаа хөгжил цэцэглэлтэд оруулсан эрдэм ухаан, туршлагаа залуу үедээ өвлүүлэн эрүүл саруул, урт удаан наслахыг хүсэн ерөөлөө.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд