ХӨСҮТ-тэй хамтран сургалт зохион байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ, ЭМГ-аас Халдварт өвчин судлалын
үндэсний төвтэй хамтран “Коронавирусний халдварын тандалт, урьдчилан сэргийлэлт
хяналт” сэдвээр танхимын сургалт зохион байгууллаа.
10 дугаар сарын 10-нд болсон тус сургалтад аймгийн Нэгдсэн
эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны төв, Зоонозын өвчин судлалын төв болон 15 сум,
2 өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн болон
коронавирусний халдварын тандалт судалгаа хийдэг эмч нар хамрагдсан байна.
Сургалтаар коронавирусний халдварын хавьтлын болон олон
эх сурвалжит тандалт хийх арга зүй, судалгааны аргууд, мэдээлэлд дүн шинжилгээ
хийх, коронавирусний халдварын сэргийлэлт, хяналт сэдвүүдээр тус тус мэдээлэл өгч,
дадлага сургууль хийжээ.