Д. Мөнхбаатар: Аймгийн 100 жилийн ойг угтсан бүтээлч ажлын хүрээнд 27 сум тус бүр 100 мянган мод тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-10-07 21:51:27

Төв /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жил бүрийн тав болон аравдугаар сарын 2 дахь 7 хоногийн бямба гарагт Бүх нийтээр мод тарих өдрийг Төв аймгийн иргэд тэмдэглэн өнгөрүүлсээр 11 дэх жилтэйгээ золгож байна.

2030 он гэхэд тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих уриатай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод тарих" үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж байгааг Төв аймаг дэмжин өнөөдрийг “Эко Төв аймаг-Эко өдөр” болгон зарлаж, 27 сумын хэмжээнд нийт 60 мянган мод суулгахаар төлөвлөжээ.

 

“Эко Төв аймаг-Эко-өдөр”-ийн хүрээнд мод тарихаас гадна тарьсан модоо арчлах, тордох, ургуулах, орчноо цэвэрлэх зэргээр иргэдийнхээ эрүүл, эко орчинд амьдрах нөхцөл бололцоог хангасан бүхий л талын ажлуудыг бүх нийтийг хамарсан ажил болгон зохион байгуулахаар төлөвлөснөөрөө онцлогтой.


Тус нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар хэлсэн үгэндээ:

Аймгийн 100 жилийн ойг угтсан бүтээлч ажлын хүрээнд 27 сум тус бүр 100 мянган мод тарина. Мөн цаашид мод тарьж, ургуулах мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах бүтэц бий болгох шаардлагатай гэж үзэж аймгийн төв Зуунмод хотод цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн нэгж байгуулаад байгаа бөгөөд санхүү, төсвийн дэмжлэгийг үзүүлж ажиллахаар боллоо. Мөн ойн ангиудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх, мод үрсэлгээний газрууд байгуулахыг бодлогоор дэмжин ажиллах болно” гэдгээ илэрхийлсэн юм.


Холбоотой мэдээ