Аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 10000 давлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-10-07 16:00:49

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр 220 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 10049 боллоо. Үүнээс Зуунмод суманд 50, Өндөрширээтэд 23, Заамарт 21, Бүрэнд 20, Баянчандманьд 17, Баянд 14, Батсүмбэрт 12, Баянхангайд 12, Борнуурт 11, Баянцагаанд 8, Эрдэнэсантад 7, Жаргалантад 6, Архустад 5, Баяндэлгэрт 3, Баянцогтод 3, Алтанбулагт 2, Угтаалцайдамд 2, Цээлд 2, Сэргэлэнд 1, Дэлгэрхаанд 1 тохиолдол батлагджээ.

 

Орон нутагт 9977 өвчтөн эмчилгээнд хамрагдсанаас 8280 өвчтөн эдгэрчээ. Халдвар аймгийн хэмжээнд тархсанаас хойш тус өвчний хүндрэлээр нийт 38 өвчтөн нас барсан байна. 

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 1659 иргэн эмчлүүлж байгаагаас Нэгдсэн эмнэлэгт биеийн байдал хүнд 20, нэн хүнд 4, Заамар сумын эрүүл мэндийн төвд биеийн байдал хүнд 4, Өндөрширээт сумын эрүүл мэндийн төвд биеийн байдал нэн хүнд 1 өвчтөн байна. Нийт эмчлүүлж байгаа иргэдээс 1345  насанд хүрэгч, 18 жирэмсэн эх, 296 хүүхэд байна. 

Өнөөдрийн байдлаар тусгаарлалтын байранд өвчтөн байхгүй бөгөөд шинээр 1789 иргэн гэрийн ажиглалт, тусгаарлалтад байна

Аймгийн хэмжээнд вакцинжуулалт хэвийн явагдаж эхэлсэн бөгөөд коронавируст халдварын эсрэг вакцины эхний тунд 59581, хоёр дахь тунд 56730, гурав дахь тунд 7195 иргэн хамрагдаж, нийт 123506 иргэнийг дархлаажуулжээ.  

Холбоотой мэдээ