Ойрын өдрүүдэд зарим нутгаар шороон болон цасан шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-10-06 17:36:32

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээгээр аравдугаар сарын 7-ны өдөр зарим газраар, 8-нд ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар цас орно. 

Мөн салхи ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 8-13 м|с байна. Алтайн салбар уулсаар 13-15 м|с, зарим үeд түр зуур 18-20 м|с  хүрч, шороон болон цасан шуурга шуурах тул газар тариалан эрхлэгчид, малчид, иргэд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Ховд аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс өнөөдөр анхаарууллаа.  

Цаг агаарын урьдчилсан төлөв мэдээгээр агаарын температурын хувьд Алтайн салбар уулсаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна. Бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9  градус дулаан байх төлөвтэй.

Энэ жилийн бэлчээрийн ургамлын ургалтын байдал Ховд аймгийн нийт нутгийн 80 гаруй хувьд сайн, 20 орчим хувьд гандуу байгаа

.

Холбоотой мэдээ