Ургац хураалт 20-иод хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-10-06 17:26:36

Дорнод /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд ургац хураалт 20-иод хувьтай үргэлжилж байна. Тодруулбал, энэ сарын нэгний өдрийн байдлаар нийт үр тариа 6730 га-г ангилан хадаж, 3820 га-г цайруулан, 2040 га шуудаар хураан аваад байгаа аж. Улаан буудай 4486 тн, малын тэжээл 50-гаас 90 тн, төмс 78.6 га-гаас 677.2 тн, хүнсний ногоо 59 га-гаас 530 тн-ыг тус бүр хураан авчээ. 

Ургац хураалтад 28 аж ахуйн нэгжийн 373 хүн ажиллаж байна гэж ХХААГ-аас мэдээллээ. Тухайлбал, ААН-үүдийн үндсэн 193, түр болон гэрээт 37, 143 оюутан болон багш, 964 өрхийн тариалан эрхлэгчид ажиллаж байгаа гэв. Түүнчлэн "Дорнод гурил"-ын үйлдвэрт Халхгол сумын "Үйзэн тал" ХХК 37.4 тн, "Үйзэн групп" ХХК 52.8 тн, Баянтүмэн сумын “Дорнын кроп” ХХК 290.9 тн, Цагаан-Овоо сумын “Андын харгуй” ХХК 64,8 тн буюу нийт 445.9 тн товарын улаан буудайг нийлүүлээд байна.

Холбоотой мэдээ