Аялал жуулчлалын шинэ маршрут нээж, бүтээгдэхүүн гаргах боломжийг судлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-10-05 22:19:15

Ховд /МОНЦАМЭ/. Монгол Улсад аялал жуулчлалын бизнес эрхэлдэг 20 гаруй аж ахуйн нэгжийн төлөөллийг оролцуулсан “Танилцах аялал”-ыг Ховд аймагт зохион байгуулж байна. Тус аялал eсдүгээр сарын 30-ны өдрөөс аравдугаар сарын 6-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилж байгаа юм.

Үүнийг Ховд аймгийн “Цаст-Алтайн Угсаатан” аялал жуулчлалын холбооны санаачилгаар аймгийн ИТХ, ЗДТГ, БОАЖГ, Дэлхийн байгаль хамгаалах сан, Нью жуулчин турс ХХК хамтран хэрэгжүүлснээрээ онцлогтой.   

Тус аяллын зорилго нь Ховд аймагт аялал жуулчлалын шинэ маршрут нээж, бүтээгдэхүүн гаргах, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах боломжийг судлах, хөдөөгийн иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх, нөхөрлөл хоршооны үйл ажиллагааг дэмжих, аялал жуулчлалын салбарыг эрчимтэй хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэж буй

Аяллын баг Ховд аймгийн төв болон хөдөөгийн 10 сумын аялал жуулчлалын бүсэд ажилласан байна. Ингэснээр Ховд аймаг-Улаанбаатар хот болон хөдөөгийн зах зээлийг холбосон сүлжээ үүснэ гэж мэргэжилтнүүд тооцож байна.   

Холбоотой мэдээ