320 хүүхдийн суудалтай хичээлийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-09-27 14:27:52

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн төвийн Лаборатори нэгдүгээр сургуулийн 320 хүүхдийн суудалтай сургуулийг өнөөдөр ашиглалтад авч, нээлтээ хийлээ. Тус сургууль нь 320 хүүхдийн бага сургууль бөгөөд урлаг, спорт заал, номын сан, хоолны заалтай хичээлийн байр юм. Тус хичээлийн шинэ байр ашиглалтад орсноор багш, сурагчдын сурч боловсрох, ажиллах таатай орчин бүрдэхээс гадна сургуулийн ачаалал буурч, багш, сурагчдын сургалтад ахиц амжилт гарна хэмээн сургуулийн захирал Ж.Эрдэнэцэцэг хэлж байлаа.

Өргөтгөлийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон нутгийн Ж.Нэргүй захиралтай барилгын "Гурван тамир" ХХК-ийн хамт олон барьж дуусгажээ.

Нээлтэд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн болон аймаг, сумын удирдлагууд, сургуулийн багш, ажилчид, эцэг эхийн төлөөлөл оролцов. 


Холбоотой мэдээ