Төв аймагт сүүлийн 24 цагт 101 тохиолдол бүртгэгдлээ

Орон нутагт | Төв
sarantsetseg@montsame.mn
2021-09-24 12:02:20

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр 101 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 7983 боллоо. Үүнээс Зуунмод суманд 51, Батсүмбэрт 12, Баянд 10, Баянчандманьд 10, Заамарт 10, Эрдэнэсантад 5, Угтаалцайдамд 2, Баяндэлгэрт 1 тохиолдол батлагджээ.

Орон нутагт 8167 өвчтөн эмчилгээнд хамрагдсанаас 6451 өвчтөн эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийт 30 хүн нас бараад байна. Тусгаарлан ажиглах байранд иргэдийг тусгаарлаагүй бөгөөд гэрийн ажиглалтад 1330 иргэн байна.

Вакцинд хамрагдалт аймгийн хэмжээнд эхний тунд 59542, 2 дахь тунд 56631, 3 дахь тунд 6260 иргэн тус тус хамрагдаж, нийт вакцинжуулалтад хамрагдсан иргэдийн тоо 122433 боллоо.

Холбоотой мэдээ