“Сум хөгжүүлэх сан”-гийн төслийн сонгон шалгаруулалт эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-07-04 22:52:41

Дархан-Уул аймгийн Дархан сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн 2016 оны төсөл шалгаруулалтын эцсийн шатанд оролцохоор нийт 108 төсөл ирүүлсний 74 нь иргэн, 34 нь аж ахуй нэгжийн нэр дээр иржээ.

Эхний өдөр буюу энэ сарын дөрвөнд иргэдээс ирүүлсэн төслийн шалгаруулалт болсон бол энэ сарын 5-нд аж ахуйн нэгжээс ирүүлсэн төслийг шалгаруулах юм. Сонгон шалгаруулалтын өмнө нь явагдсан эхний шатанд сумын “Төсөл сонгон шалгаруулах түр зөвлөл”-ийн багийнхан төсөл нэг бүртэй газар дээр нь очиж танилцан судалгаа хийж тухай бүрд нь гишүүд өөрсдийн үнэлгээг өгсөн. Харин энэ удаагийн хоёр дахь шатанд төслийн эзэд сонгон шалгаруулалтын хуралд биечлэн оролцож төслөө тайлбарлан хамгаалж байна. Хоёр дахь шатны шалгаруулалтын эцсийн дүнд 23 гишүүний өгсөн оноог нэгтгэн эрэмбэлж хамгийн өндөр оноо авсан 30 гаруй иргэн, аж ахуй нэгжид тус бүр 8-15 сая хүртэлх төгрөгийн хөнгөлттэй зээл олгох юм. Уг сангийн төсөл сонгон шалгаруулах эцсийн шатны шалгаруулалт үргэлжилж байна.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ