Элэг солиулаад эрүүл болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-07-04 18:37:43

Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн боолтын сувилагч Х.Энхтуяа нь Энэтхэг улсад элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, эрүүл болжээ.

Тэрбээр өнгөрсөн баасан гарагт нутагтаа ирж, нутгийн зон олныхоо сэтгэлийн дэмээр эрүүл саруул болсноо баярын нулимастай дуулгав. Х.Энхтуяа нь жил 6 сар эмчилгээ хийлгэсэн бөгөөд үүний 3 сард нь Энэтхэг улсад, үлдсэн хугацаанд нь Улаанбаатар хотноо эмчийн хяналтад байжээ.

 Элэг шилжүүлэн суулгах ажилбарын төлбөрөө өөрөөсөө гаргах боломжгүй тул нутгийн ард иргэдээсээ хандив хүсч, нийтдээ 300 сая гаруй төгрөг цуглуулж чадсан байна. Түүнийг эрүүл саруул болж төрөлх нутагтаа хүрэлцэн ирсэнд Увсчууд баяртай байна.

Увс аймаг Б.Батхүү

 

 

Холбоотой мэдээ