Хүйтэн дайны сэтгэхүйгээсээ салахыг АНУ, Их Британи, Австралид уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-09-16 13:40:31

БЭЭЖИН. /Reuters/. Вашингтонд суугаа БНХАУ-ын Элчин сайдын яам Энэтхэг-Номхон далайн бүсийн аюулгүй байдлын шинэ түншлэл байгуулснаа зарласантай нь холбогдуулан хүйтэн дайны сэтгэхүй, үзэл суртлын өрөөсгөл хандлагаасаа салахыг АНУ, Их Британи, Австралид уриалжээ.


“Тус гурван улс гуравдагч орны ашиг сонирхлыг хөндсөн эсвэл хохироосон онцгой эвсэл байгуулах ёсгүй. Тодруулбал, хүйтэн дайны сэтгэхүй, үзэл суртлын өрөөсгөл хандлагаасаа салах хэрэгтэй” гэж Хятадын ЭСЯ-ны төлөөлөгч Лю Пэнъюй мэдэгдсэн байна.


АНУ, Их Британи болон Австрали улс аюулгүй байдлын салбар дахь цэргийн шинэ түншлэл байгуулснаа лхагва гарагт зарласан юм.


“AUUKUS” /Австрали, Их Британи, АНУ/ гэж нэрлэгдээд буй энэхүү түншлэл нь “Энэтхэг-Номхон далайн бүс нутагт гурван улсын нийтлэг ашиг сонирхлыг хамгаалахад чиглэжээ”. 


Холбоотой мэдээ