Өрхийн бизнес эрхлэгчдэд нийт 270 сая төгрөгийн зээл олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Өрхийн үйлдвэрлэгчдийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Эрдэнэт үйлдвэрлэл” дэд хөтөлбөрийн хүрээнд энэ онд “Эрдэнэт ШУТП" ОНӨҮГ-аас 38 бизнес эрхлэгчийн 50 гаруй төслийг хүлээн авчээ.
Төслийн санхүүжилтэд 270 сая төгрөг төлөвлөсөн
байна. Төслийн шалгаруулалтыг энэ сардаа багтаан хийх гэнэ. Уг зээл нь эргэн төлөх нөхцөлтэй, хүүгүй, барьцаагүй
тул бизнес эрхлэгчид идэвхтэй оролцдог ажээ.
Уг хөтөлбөрийн хүрээнд 2019
онд 80 төсөлд 160 сая, 2020 онд 100 төсөлд 200 сая төгрөг олгож байжээ. Төсөлд
оролцогчдын тоо жил ирэх тусам өсөж, өрхийн бизнес эрхлэгчид нэмэгдэж байгаа нь
хөтөлбөрийн үр дүн гарч байна гэж “Эрдэнэт ШУТП”-аас дүгнэж байна.
Ташрамд дурдахад, 2019 оноос
төрийн байгууллагуудаас олгогддог хөнгөлөлттэй зээлд Орхон аймгаас 485 төсөлд
9.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна.