Халдварын улмаас нийт нас баралт 12 болжээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-09-13 12:26:21

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт коронавирусний халдвар авсан 188 тохиолдол шинээр батлагдаж, нас баралт нэг бүртгэгдлээ.

Тодруулбал, сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 576 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 188 тохиолдол эерэг гарчээ. Ингэснээр Ховд аймагт коронавирусний халдварын батлагдсан тохиолдол нийт 12498 боллоо.  

Өнөөдрийн байдлаар нийт 744 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 53 нь 18 хүртэлх насны хүүхэд, 61 нь жирэмсэн эх юм. Биеийн байдал нь нэн хүнд 14, хүнд 65, хүндэвтэр 254, хөнгөн онош бүхий 411 хүн байна. 

Аймгийн хэмжээнд нийт 3263 хүн гэрээр эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 435 хүн гарчээ. Ингээд халдвар авсан нийт 8489 хүн эдгэрсэн гэх мэдээллийг албаныхан танилцуулав.

Харин Жаргалант сумын иргэн И. 89 настай, эмэгтэй. Коронавирусний халдварын хүндэрсэн хэлбэр, архаг хууч өвчний хавсарсан оношоор “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж байгаад 2021 оны eсдүгээр сарын 10-нд нас барсан байна. Ингэснээр Ховд аймгийн тухайд коронавирусний халдварын улмаас нас барсан тохиолдол нийт 12 болоод байгаа юм. 

 

Холбоотой мэдээ