Аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчид түр үнэмлэхээ авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-07-02 13:56:57

2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн ээлжит сонгуульд Дархан-Уул аймгаас аймгийн ИТХ-ын сонгуульд ялалт байгуулсан 33 нэр дэвшигч түр үнэмлэхээ гардаж авлаа.

Аймгийн Сонгуулийн хорооны энэ сарын 1-ний өдрийн 16 дугаар тогтоолын дагуу аймгийн ИТХ-ын 33 мандатад МАН-аас 25, АН-аас тав, бие даагчдаас гурван хүн Дарханчуудын төлөөлөл болж сонгогдсон. Тус аймгийн сонгогчдын нэрийн жагсаалтад нийт 63285 сонгогч бүртгэгдсэнээс 44807 сонгогч буюу 70.8 хувь нь санал хураалтад оролцсоноосс 506 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцагаар саналаа өгсөн юм. Санал тоолох төхөөрөмжид нийт 44610 ширхэг саналын хуудас уншигдсан бөгөөд үүнээс 44610 ширхэг саналын хуудсыг хүчинтэйд тооцжээ.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ