Халаалтын зуухнуудын засвар үйлчилгээтэй танилцаж, хяналт шалгалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-09-08 11:36:13

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Алтай хотын 2021-2022 оны төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд холбогдох албаны төлөөлллүүд халаалтын зуухнуудын засвар үйлчилгээ болоод өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, хяналт шалгалт хийв.

Тодруулбал, есдүгээр сарын 7-нд Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ж.Мөнхцэцэг, Есөнбулаг сумын Дэд бүтэц эрхэлсэн орлогч дарга Ш.Насан, МХГ-ын Эрчим хүчний улсын байцаагч Д.Отгонжаргал, Ус, цаг уур орчны шинжилгээний албаны дарга Н.Алтантуяа, холбогдох албаны бусад мэргэжилтнүүд хамтран Алтай хотыг халаалт дулаанаар хангагч “Мандал Голомт” ХХК-ийн НХЗ-1, НХЗ-2, НХЗ-3, НХЗ-4, “Удмын-Ундраа” ХХК, “Ундрам-Оюу” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажил, зуухны засвар үйлчилгээг газар дээр нь үзэж, хяналт шалгалтыг хийлээ. Халаалт дулаан есдүгээр сарын 15-нд эхлэх тул энэ сарын 10-наас эхлэн хэрэглэгчдэд ээлж дараалан системийн ус шахах тул албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүд өөрсдийн шугам сүлжээний засвар үйлчилгээг бүрэн хийж дуусгах шаардлагатай байгааг анхааруулан мэдэгдсэн юм.


Холбоотой мэдээ