Халдварын 120 тохиолдол бүртгэгдэж, нэг иргэн нас барлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-09-04 18:31:58

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт өдөрт шинээр бүртгэгдэх халдварын тохиолдол 100-г даваад байна. Тодруулбал сүүлийн 24 цагт 120 тохиолдол шинээр бүртгэгдэж, нэг иргэн нас барав. Тухайн иргэн нь архаг хууч өвчтэй өндөр настан байсан бөгөөд коронавирусний хавсарсан хэлбэрээр нас баржээ.

Шинээр батлагдсан тохиолдлоос хамгийн их нь Баруун-Уртад буюу 78, Эрдэнэцагаан суманд 24 бүртгэгджээ.Мөн  Баяндэлгэр, Мөнххаан сумдад тархалт эрчимтэй нэмэгдэж байгааг мэдээлэв. 9 дүгээр сарын 4-ний байдлаар тус аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 2558 болоод байна.

Харин сүүлийн 24 цагт 17 иргэн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн иргэдийн тоо 2112 боллоо. Одоогоор ЭМБ-т 373 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас жирэмсэн тав, 0-18 насны хүүхэд 50 байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ