3D принтерээр стейкний мах "хэвлэжээ"

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2021-08-27 12:40:07

ТОКИО. /TASS/. Японы эрдэмтэд 3D принтер ашиглан өөх мах нь алагласан, вагю үхрийн махан стейкийг хиймлээр гарган авсан талаар “Nature Communications” шинжлэх ухааны сэтгүүл мэдээлжээ.


Хуруу шилэнд мах ургуулах ихэнх туршилтаар бидний дэлгүүрээс худалдаж авдаг шиг стейкний мах бус харин татсан мах шиг мах гардаг байна. Харин Осакагийн их сургуулийн профессор Мичия Мацусаки тэргүүтэй Японы эрдэмтэд вагю үүлдрийн үхрийн махан стейктэй адил өөх мах нь алагласан хиймэл стейкний махыг 3D принтер ашиглан гарган авчээ.


Судалгааныхаа явцад эрдэмтэд анх удаа булчин, өөх, судасны үүдэл эсээс мах ургуулж, дараа нь өөх мах нь алагласан үхрийн мах шиг болгохын тулд нэг бүрчлэн өрж дараалуулж тавьжээ. Тэдний стейк 5 мм зузаантай, 10 мм урт болсон байна. Эрдэмтэд энэхүү технологи нь хиймэл махаар хүссэн стейкээ хийхэд тус дөхөм болно гэж үзэж байна.


Холбоотой мэдээ