Коронавирусний халдварын тохиолдол 101-ээр нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-08-25 13:41:32

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт 354 шинжилгээ хийгдсэнээс коронавирусний халдварын 101 тохиолдол  шинээр илэрлээ. Үүнээс Есөнбулаг суманд 46, Жаргаланд 1, Баян-Уулд 3, Даривд 14, Гуулинд 2, Бугатад 8, Чандманад 3, Хөхморьтод 13, Цогтод 7, Шаргад 1, Тайширт 3 тохиолдол бүртгэгдэж аймгийн хэмжээнд 4086 хүн коронавирусний халдвараар өвчилсөн байна.

Наймдугаар сарын 25-ны байдлаар коронавирусний халдварын улмаас 563 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас 431 хүний биеийн байдал хөнгөн, 105 нь хүндэвтэр, 21 нь хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв. Харин сүүлийн 24 цагийн хугацаанд 19 хүн эдгэрснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын 3523 нь бүрэн эдгэрсэн байна. Тус аймгийн хэмжээнд коронавирусний эсрэг дархлаажуулалтын эхний тунд 38877, хоёрдахь тунд 36054 иргэн хамрагдаад байгаа ажээ.

Холбоотой мэдээ