Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд нийтийн тээврийн автобус аялж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-08-25 10:17:11

Дорноговь /МОНЦАМЭ/.Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Дорноговь аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ оны наймдугаар сарын 23-наас наймдугаар сарын 28-ны өдрийг хүртэл өдөр бүр 13:00 цагт Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд дэх салбараас  нийтийн тээврийн хэрэгсэл явж байна.

Улаанбаатар хот явах иргэд, оюутнууд Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд дэх салбараас тасалбараа захиалан зорчих хөдөлгөөнд оролцож байна.  

Замын-Үүдээс Улаанбаатар хүртэлх тасалбарын үнэ 55.000 төгрөг байна. Нийтийн тээврийн автобус Зөвхөн Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд хүн тээвэрлэх ба Улаанбаатар хотоос иргэд тээвэрлэхгүй байхаар аймгийн Онцгой комиссоос шийдвэрлэсэн байна.

Холбоотой мэдээ