"Toyota" компани 3.3 сая гаруй автомашинаа эргүүлэн татна

Дэлхийд | Эдийн Засаг
dorjkhand@montsame.mn
2016-06-30 12:39:48

ТОКИО. /NHK/. Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” компани түлшний сав болон аюулгүйн дэр зэрэг асуудлуудтай холбоотойгоор дэлхийн улс орнуудад борлуулсан 3.3 сая гаруй автомашинаа эргүүлэн татахаар болсноо зарлалаа.

2009 оны гуравдугаар сараас өнгөрсөн оны хоёрдугаар сарыг хүртэлх хугацаанд үйлдвэрлэсэн 7 загварын машинаа тус компани эргүүлэн татах аж. Үүнд “Toyota Prius” болон “Lexus CT200h” зэрэг загварын машин багтаж байгаа гэнэ.

Тус компанийн хэвлэлийн төлөөлөгчид хэлэхдээ “түлшний савны нэг хэсгээр бензин тос гоожиж  байж магадгүй” гэжээ.

“Бензин үнэртээд байна гэх зэрэг 205 гомдол мэдээллийг бид хүлээн авсан” гэж “Toyota Motor”-ын удирдах албан тушаалтнууд хэлсэн байна.

Түүнчлэн хамгаалалтын дэртэй холбоотой гомдол санал тус компанийн машинуудыг худалдан авсан хүмүүсээс иржээ

Эдгээр доголдлын улмаас ямар нэгэн осол гарсан гэх мэдээлэл алга байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ