“Tesla” хүнтэй төстэй роботынхоо загварыг ирэх онд танилцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2021-08-20 13:36:30

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн “Tesla” компани “Tesla Bot” нэртэй хүнтэй төстэй роботынхоо загварыг ирэх онд танилцуулахаар бэлтгэж байгаа тухай тус компанийн тэргүүн Илон Маск пүрэв гарагт мэдэгджээ.


Маскийн хэлснээр, уг загвар 172 орчим см өндөртэй, ойролцоогоор 56 кг жинтэй байх бөгөөд нүүрний оронд хэрэгтэй мэдээллийг харуулах дэлгэцтэй байх гэнэ.


Хөнгөн материалаар угсрах роботыг хиймэл оюун ухааны систем, "Tesla"-гийн цахилгаан машинуудад ашигладаг мэдрэгчүүдээр тоноглоно. Явж байхдаа цагт 8 км хүртэл хурдан алхаж чадах бөгөөд 20 кг хүртэл жинтэй зүйлийг өргөх чадалтай байх аж.


Уг робот нь юуны түрүүнд "төвөгтэй, уйтгартай ажлуудыг гүйцэтгэх", түүгээр барахгүй дэлгүүр хэсэхэд зориулагджээ. Маскийн хэлснээр, “Tesla” роботынхоо загварыг “ирэх жилийн дотор” танилцуулна.


Холбоотой мэдээ