1269 сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-08-19 12:55:37

Өвөрхангай /МОНЦАМЭ/. 2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эхэлж, Монголын түүх хичээлээр эхний шалгалтыг аваад байна. Өвөрхангай аймгийн хэмжээнд энэ жил 1103 сурагч ахлах ангиа төгссөн бөгөөд өмнөх оны 171 төгсөгчийн хамтаар 1274 төгсөгч ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ.  

Нийт төгсөгчдөөс таван хүүхэд ковидын халдвар авсан нь тогтоогдсон учраас 9 дүгээр сард шалгалт өгөхөөр болсон байна. Шалгалтыг Арвайхээр сумын 1, 5 дугаар сургуульд зохион байгуулж байгаа ба 60 анги танхимыг камержуулан бэлтгэл ажлыг бүрэн хангажээ. Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн Д.Янжинжаваар ахлуулсан таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллаж байгаа ба  аймгийн Цагдаагийн газар, МХГ, ОБГ, Тануулын газартай хамтран  ЭЕШ-ыг зохион байгуулж байна.

Аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Ж.Пүрэвсүрэн шалгалт өгөх хүүхдүүд, эцэг эхчүүдэд хандан цахимаар мэдээлэл өгч, зөвлөмж хүргээд байгаа юм.  

Холбоотой мэдээ