Баруун аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
d.uransolongo@montsame.gov.mn
2021-08-16 10:47:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баруун аймгуудын нутгаар өнөөдөр, нутгийн баруун хагаст энэ сарын 17-нд  үргэлжилсэн бороо орж, зарим газраар ахиухан хэмжээний бороо орохыг анхааруулж байна.


Өнөөдөр 08-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.


Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 27-29 градус дулаан байна.

Багануур орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 26-28 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 25-27 градус дулаан байна.

Холбоотой мэдээ