Нийслэл хотноо “Алтан намар” шинэ ургацын үзэсгэлэн худалдаа болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ
нутгийн үржил шимт хөрсөнд ургасан эрүүл
төмс, хүнсний ногоог нийслэлийн
иргэд хүргэдэг Сэлэнгийн ногоон өдрүүд буюу “Алтан намар” үзэсгэлэн худалдаа
энэ сарын 20-ны өдрөөс эхлэх гэж байна.
Энэхүү үйл ажиллагаагаар Сэлэнгэ
нутгийн үржил шимт хөрсөнд ургасан эрүүл, эко төмс,
хүнсний ногоог нийслэлийн иргэдэд хүргэхээс гадна борлуулагчдад нэг дороос
худалдаалах боломж олгодогоороо онцлогтой. Сэлэнгийн ногоон өдрүүд үйл ажиллагаа нь жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг бөгөөд энэ удаа
мөн л Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг дэх “Ялалтын
талбай”, “Барилгачдын талбай”-д тус тус зохион
байгуулах юм байна.