Увсад сонгогчдын ирц 27,9 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-06-29 13:23:29

Увс аймагт сонгуулийн үйл ажиллагаа орон нутгийн цагаар өглөө 6-д эхэллээ.

Аймгийн хэмжээнд 52467 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн байна. Үүнээс орон нутгийн 11 цагийн байдлаар нийт сонгогчдын 14630 нь буюу 27,9 хувь саналаа өгчээ.

Санал өгөх үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөд аймгийн хэмжээнд 93 хэсэг ажиллаж байна. Сонгуулийн Ерөнхий Хорооноос нийт сонгогчдын 90 хувьд нь хүрэлцэхүйц хэмжээний саналын хуудсыг Увс аймагт ирүүлсэн байна. Хэрвээ аль нэг хэсэг дээр саналын хуудас дутвал сум дотроо зохион байгуулах чиглэл өгчээ. Шилжин ирсэн сонгогчдын хувьд тусдаа саналын хуудас дээр тэмдэглэгээ хийх юм байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид санал өгөх бөгөөд аймгийн ИТХ-ын сонгуульд санал өгөх эрхгүй аж.

Өчигдөр оройноос эхлэн Увс аймгийн ихэнх нутгаар бороо орж байгаа бөгөөд аймгийн хэмжээнд 5 суманд Онцгой байдлын албаныхан ажиллаж байна.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ