30 гаруй цагдаагийн алба хаагч хүч нэмэгдүүлэн иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-06-29 09:51:59

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас УИХ болон орон нутгийн сонгууль болохтой холбогдуулан цагдаагийн алба хаагчдыг хүч нэмэгдүүлэн Улаанбаатар хотоос 30 албан хаагчийг авч ирэн ажиллаж байна.

Нийт бие бүрэлдэхүүн 121 хэсгийн хороонд хамгаалалтын үүрэг гүйцэтгэж сум бүрт хуваарилагдсан бол энэ сарын 26-аас эхлэн цагдаагийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж аюулгүй байдал, хамгаалалтын үүргийг гүйцэтгэн ажиллаж байгаа ажээ. Одоогийн байдлаар сонгуультай холбоотой онц ноцтой хэрэг зөрчил гараагүй байгаа ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 


 

Холбоотой мэдээ