ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг шагнал гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, "Токио-2020" Монголын багийн ахлагч Б.Баттүшиг ОУОХ-ны гишүүний хувиар олимпын эмэгтэйчүүдийн таваг буудлагын төрөлд медаль хүртсэн тамирчдад шагнал гардууллаа.
Өмнө нь Монгол Улсаас ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван олимпын наадмаас медаль хүртсэн тамирчдад шагнал гардуулж байсан юм. Токиогийн зуны 32 дугаар олимпын эмэгтэйчүүдийн таваг буудлагын төрөлд:
- 1 дүгээр байрыг АНУ-ын тамирчин Амбер Инглиш /АНУ/
- 2 дугаар байрыг Итали улсын Бакоси Диана /Итали/
- 3 дугаар байрыг БНХАУ-ын тамирчин Вэй Мэн нар тус тус хүртээд байна.
Холбоотой мэдээ

ИБУИНХУ-тай бүхий л салбарт харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ
18 цаг

ТАЗ-ийн гишүүнээр томилогдсон Ц.Амартөгс, Л.Золзаяа Б.Төгсцэнгэл нар үүрэгт ажлаа хүлээн авав
18 цаг