Гарааш чөлөөлсөн газарт явган хүний зам тавина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-07-26 09:50:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянгол дүүргийн 17, 18, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Чингүнжавын гудамжийг Амарсанаагийн гудамжтай холбох 0.96 км авто замын нөлөөлөлд өртсөн, тоосгон 50 гараашийг чөлөөлжээ.


“Борхойн зам” ХХК энэ талбайд авто замын зорчих хэсгийн өргөн 5-5.5 метр байсныг 6 метр болгон шинэчилж, замын урд талдаа 2 метр өргөнтэй явган хүний зам тавихаар төлөвлөөд байна.


Нийслэлийн Засаг даргын захирамжаар Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас дүүргийн 19 байршилд 122 зөрчлийн судалгаа гаргаж, мэдэгдэх хуудас хүргүүлээд байгаа аж. 

Холбоотой мэдээ