Сонгуулийн санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-06-28 13:28:34

Энэ сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаагаар үйлчилж худалдах, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахыг аймгийн Засаг даргын энэ сарын 27-ны өдрийн А/230 дугаар захирамжаар хориглолоо.

“Аймгийн Засаг даргын энэхүү захирамж нь сонгуулийн үеэр гарч болзошгүй хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гарсан. Захирамжийн хэрэгжилтэд аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн Хяналтын газар, сумдын Засаг дарга нар хяналт тавьж ажиллана” гэж аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатар ярилаа.

Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, архи, согтууруулах ундаагаар үйлчлэх хориотой байдаг юм.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ