Тарваган тахлын голомтыг илрүүлэх шинжилгээ хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-07-22 15:36:30

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс Төгрөг, Бугат, Тонхил сумын зарим бүс нутагт тарваган тахлын байгалийн голомтыг илрүүлэх гүнзгийрэл шинжилгээ хийжээ.


Тодруулбал, дээрх сумдын Төгрөгийн эх, Өлий худаг, Ёлын эх, Мааньт, Чандмань өвдөг, Зүйлийн гол зэрэг 6 секторын 54000 мкв га талбайд тарваган тахлын байгалийн голомтыг илрүүлэх гүнзгийрэл шинжилгээг хийсэн байна. Уг шинжилгээний хүрээнд Монгол Алтайн дэрэлгүүн Сутай-Даривын цурав Бүс, Алаг Хайрхан, Хан Жаргалангийн өр голомтын идэвхжлийг үзэж, төлөв байдалд үнэлэлт дүгнэлт өгөх агуулагч дамжуулагчдын тоошил гаргах зэрэг ажлыг хийж гүйцэтгэлээ хэмээн холбогдох албанаас мэдээлэв.  Шинжилгээгээр тарваган тахал өвчний байгалийн голомт өндөр идэвхжилтэй байгаа бөгөөд тухайн нутаг дэвсгэрээс үхсэн тарваганы зэмийг олж шинжилгээ хийж үзэхэд тарваган тахлын үүсгэгч нян Y.pestes-г илрүүлж, сумын Засаг дарга, ЭМТ-д тарваган тахал өвчнөөс сэргийлэх, голомтот нутгийн ард иргэдийг дархлаажуулалтад өргөнөөр хамруулах зөвлөмж хүргүүлсэн байна.


Холбоотой мэдээ