Коронавируст халдварын 27 тохиолдол бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-07-21 18:51:21

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт сүүлийн 24 цагт коронавируст халдварын 27 тохиолдол бүртгэгджээ.

Эдгээр тохиолдлын 16 нь аймгийн төв Даланзадгадад, 8 нь Ханбогд сумын "Оюутолгой" ХХК, нэг нь Ноён сум, хоёр нь Цогтцэций суманд гарчээ. Аймгийн Онцгой комиссын мэдээлж байгаагаар Даланзадгад суманд батлагдсан 16 тохиолдлын 9 нь ойрын хавьтал, 6 нь сайн дурын шинжилгээгээр, нэг нь Цогт-Овоо сумын пост дээр илэрчээ.

Тус аймагт коронавирусний халдварыг илрүүлэх сайн дурын шинжилгээг үнэ төлбөргүй авч байгаа юм. Аймгийн Засаг дарга Р.Сэддорж баяр наадамд зориулах зардлаа ийнхүү цар тахлыг бууруулахад зарцуулах шийдвэр гаргасан юм. 

Холбоотой мэдээ