1.4 тэрбумаар орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авчээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-07-20 18:03:49

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг 2020 оныг “Өвөрхангайд үйлдвэрлэв” жил болгон зарлаж, орон нутагт үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг төрийн худалдан авалтад нэн түрүүн шалгаруулдаг байх хуулийн заалтыг мөрдөн хэрэгжүүлж эхэлсэн.

Энэ хүрээнд “Орон нутгийн үйлдвэрлэгчдийг худалдан авалтаар дэмжих тухай” аймгийн Засаг даргын 01 дүгээр албан даалгаврыг гаргаж, сум, байгууллагын албан хэрэгцээнд улс, орон нутгийн төсвийн 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр зөвхөн орон нутагт үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авсан байна.

Мөн  элс, хайрга, вакум цонх, тоосго, бетон зуурмаг, чулуун эмульс, иж бүрэн ажлын хувцас зэргийг орон нутгаасаа худалдан авах гэрээг 10 аж ахуйн нэгжтэй байгуулан 245.4 сая төгрөгийн давуу эрхийн зөрүү тооцож, цар тахлын хүнд үед орон нутгийн аж ахуйн нэгжүүдээ дэмжээд байгаа аж.  

Холбоотой мэдээ