Орхон аймагт 4000 гаруй хүн халдварт өртөөд байна

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-07-20 16:33:35
oyuka_hu@yahoo.com


 

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймагт халдвар авсан 4192 хүн байна. Сүүлийн 24 цагт 89 тохиолдол батлагдаж 108 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Орхон аймгийн нэг зуу гаруй  иргэний 3.9 хувь нь халдвар аваад байна. БОЭТ,  Ачит эмнэлэг, МСҮТ-ийн дотуур байранд нийт 339  иргэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 264, хүндэвтэр 57, хүнд 18, нэн хүнд 8 хүн байна.  Үүнээс жирэмсэн 23 /6,8%/, хүүхэд 51/15%/, том хүн 288 /85%/-ийг эзэлж байна.

Гэрийн тусгаарлалтын эмчилгээнд 647 хүн эмчлүүлж байгаагаас том хүн 473, хүүхэд 174 байна.  Аймгийн хэмжээнд нийт 200123 шинжилгээ хийгээд байна. 

Холбоотой мэдээ