Сонгуулийн хэсгийн хороодын байр санал авахад бэлэн болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-06-28 01:07:28

Дархан-Уул аймгийн Сонгуулийн хэсгийн хороод сонгогчдын санал хураахад бэлэн болжээ.

Тус аймаг дахь УИХ-ын 43 дугаар тойргийн 11 дүгээр хэсгийн хорооны ахлагч н.Сумъяа:-“Манай 11 дүгээр хэсэгт 1568 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн. Зөөврөөр 18 сонгогчийн саналыг урьдчилж авахаар байгаа. Санал авах байрын маань бэлтгэл ажил үндсэндээ хангагдсаныг бусад шалгах хэсгүүдээс ирж шалгаад бэлэн болсон. Үүнд цахилгаан хангамж, камерь зэрэг бүгдийг нь бэлэн гэж үзээд хүлээгээд авсан. Хар хайрцаг ирсэн харин улсын бүртгэлийн төхөөрөмж ирээгүй байгаа, түүнийг авч ирнэ гэсэн. Манай хэсгийн хороонд улсын бүртгэлийн газраас хоёр, даамал нэг, зохион байгуулагч долоон хүн ажиллаж байна. Мөн нам, эвсэл, бие даагчдын гээд нийт 21 ажиглагч оролцохоор нэрс нь ирсэн байгаа.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ