Хөвсгөл аймгийн Хатгалаас Жанхай орох замын зорчих хөдөлгөөнийг хязгаарлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-07-13 16:29:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Их хэмжээний бороо орсноос үүдэн Мөрөнгөөс Хатгал, Хатгалаас Жанхай орох зам үерт автаж, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болжээ.


Тодруулбал, өнгөрсөн шөнийн 22.00 цагаас эхлэн орсон усархаг борооны улмаас Хөвсгөл аймгийн Мөрөнгөөс Хатгал, Хатгалаас Жанхай орох замын гол, сайруудын усны түвшин ихсэж үерлэн тээврийн хэрэгсэл гарах боломжгүй болсон байна. Тиймээс  иргэд, жолооч нарыг энэ чиглэлд зорчихгүй байхыг онцгой байдлын болон цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


Одоогоор Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас Хатгалаас Жанхай орох замын зорчих хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа аж.

Мөн Хатгалын Өлхөний сайр үерт автсан байдалтай байна. 



Холбоотой мэдээ