Голын эрэг дагууд хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-07-11 17:44:41
Баянхонгор /МОНЦАМЭ/. Түйн голын эрэг дагуу болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, иргэдэд анхааруулга зөвлөмж өгөх зорилгоор өдөр бүр хөдөлгөөнт эргүүлээр ажиллаж байна.
Голын усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэж байгаа тул үeр, усны аюулаас болгоомжтой байж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байгаа юм.
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндээ хамгаалахыг мөн зөвлөлөө.
Холбоотой мэдээ