Нийслэлийн Аврах ангийг Хангарди одонгоор шагналаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын шийдвэрээр Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийг нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагналаа.
НИТХ-ын дарга
Ж.Батбаясгалан Хангарди одонг тус ангийн дайчин туганд зүүж өгөөд, “Өнөөдөр
коронавируст цар тахлын нөхцөл байдал амаргүй байгаа ч нийслэлийн Онцгой
байдлын газрын бие бүрэлдэхүүн маань ард иргэдээ гамшиг, ослоос урьдчилан
сэргийлэх, авран хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж байгаа. Онцгой байдлын
албанд өргөсөн тангарагтаа үнэнч, зориг баатарлаг алба хаагчиддаа авран
хамгаалах ариун буянтай үйлсэд тань өндөр амжилт хүсэн ерөөе” гэв.
Нийслэлийн Аврах анги анх 1969 оны 3 дугаар сарын 25-нд Түймэр эсэргүүцэх агаарын харуулын алба нэртэйгээр байгуулагдаж өдгөө 52 дахь жилдээ нийслэлийн иргэдийн аюулгүй тайван амьдралын баталгаа болж, хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгэж байна.
Байгуулагдснаас
хойш тус ангийн алба хаагч нар 115.202 хүний амь, төрийн болон хувийн аж ахуйн
нэгж, иргэдийн 3.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж, хүлээсэн үүргээ
амжилттай гүйцэтгэж иржээ.