Улаанбаатар хот болон өөр аймаг сумаас иргэдийг нэвтрүүлэхгүй

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-07-06 20:14:46

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хэдхэн хоногийн дараа баяр наадмын олон хоногийн амралт эхэлнэ. Иргэдийн хувьд эдгээр өдрүүдэд хөдөө, агаар салхинд гарахыг хүснэ. Харин Сүхбаатар аймгийн тухайд дээрх амралтын өдрүүдэд Улаанбаатар хот болон өөр аймаг, сумдын иргэдийг нэвтрүүлэхгүй гэдгийг мэдэгдлээ.

Мөн энэ үеэр аймаг доторх сум хоорондын хөдөлгөөн хүртэл хязгаарлагдмал байх бөгөөд орон нутгийн иргэдийг ч хүссэн газар луу нь явуулахгүй. Зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд тусгай зөвшөөрлийн дагуу зорчих юм. Үүнд буяны ажил, хүнс, шатахуун, эм эмнэлгийн хэрэгслийн тээвэр, албан томилолт зэрэг багтах юм.

Хэдийгээр Улсын Онцгой комиссоос иргэдийг агаар салхинд гарах боломжийг хангах чиглэлийг өгсөн ч орон нутагт халдварын ихэнх тохиолдол зөөвөрлөгдөн ирж байгаа учир ийн шийджээ. Учир нь Сүхбаатар аймагт өдөрт бүртгэгдэх халдварын тоо 30-аас буухгүй байгаа юм. 

Холбоотой мэдээ