Төслийн үр шимийг хүртэж ажлын байртай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-06-24 17:33:18

Завханд аж ахуй эрхлэлтийг хөгжүүлэх хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгт 73 төсөл ирсэнээс 40 нь сонгон шалгаруулалтанд тэнцэж гэрээ байгуулжээ.

Энэхүү төслүүдэд  80 сая төгрөгийн санхүүжилт олгогджээ. Үүний үр дүнд Завханд 80 ажлын байр бий болоод байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгт 89 төсөл хүлээн авч сонгон шалгаруулалтанд хамрагдсан байна.

Шалгаруулалтын үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхэлж байгаа үйл ажиллагаа ажлын байртай газар дээр нь танилцан 42 иргэний шаардлага хангасан төслийг шалгаруулж 45 сая төгрөгний санхүүжилт олгогджээ.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ