Цөлжилтийн үнэлгээ хийх судалгааны ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-06-25 11:56:03
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймагт газрын доройтол, цөлжилтийн үнэлгээ хийж, зураглал гаргах судалгааны ажлыг энэ сарын 24-нд эхэлж, ХААИС-ийн Агро экологийн сургуулийн хөрс, ургамал, ус судлалын доктор, эрдэмтдийн баг тус аймаг, сумын удирдлагуудтай цахим уулзалт хийлээ.

Ийнхүү тус аймагт цөлжилтийн шалтгааныг тодруулах судалгааны ажил эхэллээ. Тус аймгийн нийт нутгаар цөлжилт нүүрлэж, байгалийн гамшигт үзэгдлийн тоо, давтамж нэмэгдэн, бэлчээрийн хомсдол үүссэн тул аймгийн ХХААГ-аас санаачилга гаргасны үндсэн дээр ус судлаач, доктор, профессор Д.Чандмань төсөл боловсруулж, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас дэмжин санхүүжүүлэхээр болсон аж.

Энэхүү судалгааны хүрээнд цөлжилтийн шалтгааныг тодруулж, байгаль, цаг уурын өөрчлөлтийг тодорхойлон, бэлчээрийн даацыг тооцон, үнэлгээ өгөх ба дараах үр дүнг гаргахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ