Халдвартай эхчүүдийг эсэн мэнд эх барьж авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-06-24 16:01:30

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 6 дугаар сарын 23-ны байдлаар тус аймгийн хэмжээнд халдвар авсан 14 жирэмсэн эх байна. Эдгээрээс халдвартын 20 ортой эрчимт эмчилгээний тусгаарлах эмнэлгийн улаан бүсэд коронавирусний халдвартай гурван жирэмсэн эхийг халдвар хамгааллын дэглэм баримтлан кесар хагалгаагаар амжилттай төрүүлжээ.

Мөн өвчний сэжигтэй тохиолдлоор тусгаарлах эмнэлэгт эмчлүүлж байсан хоёр эхийг мөн эсэн мэнд эх барьж авчээ.

Эхчүүд ямар нэг хүндэрлгүй төрсөн бөгөөд одоогоор эх, хүүхдийн биеийн байдал сайн байна гэв.

Төрөх үйл явцыг 17 эмч, мэргэжилтэний бүрэлдэхүүнтэй баг гардан гүйцэтгэжээ.

 

Холбоотой мэдээ