Сүүлийн 24 цагт 113 тохиолдол шинээр бүртгэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-06-24 15:22:17

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 24 цагт 720 хүнд PCR шинжилгээ хийхэд шинээр 113 тохиолдол илэрсэн байна. Цэцэрлэг суманд 8 тохиолдол бүртгэгдсэнээр аймгийн 19 сумын 18-д нь халдвар тархжээ. 

Үүнд:  Эрдэнэбулган – 51, Хайрхан – 5, Чулуут – 4, Хотонт – 15, Өлзийт – 5, Өндөр-Улаан – 1, Хоршоолол – 4, Цэнхэр- 8, Тариат - 8, Хашаат - 2, Төвшрүүлэх - 2, Цэцэрлэг - 8  тохиолдол бүртгэгдээд байна. 

Архангай аймагт нийт батлагдсан тохиолдлын тоо 1195 боллоо.

Аймгийн хэмжээнд нийт эмчлүүлж байгаа хүний тоо - 387, үүнээс эмнэлэгт 295

ӨЭМТ-ийн хяналтад гэрээр эмчлүүлж буй 111, эдгэрсэн 718,

Эмнэлзүйн хувьд, хөнгөн-273, хүндэвтэр-18, хүнд-3, маш хүнд-1 иргэн байна.

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын тоо: 6631 /нийт өссөн дүнгээр, тусгаарлан ажиглах байранд – 1 / Чулуут суманд /

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын гэрийн тусгаарлалтад 1782 иргэн байна.

Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтыг зохион байгуулж, 2021 оны 06-р сарын 24-ний өдрийн 00.00 цагийн байдлаар I тунд – 50984, II тунд – 45799 хүнийг хамруулаад байна.

Холбоотой мэдээ