Байгаль хамгаалагч нар сургалтад хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-06-24 12:22:12

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн БОАЖГ-аас Удирдлагын академитай хамтран төрийн албан хаагчдыг хөгжүүлэх, чадавхжуулах зорилгоор мэргэшүүлэх багц цагийн онлайн сургалтыг энэ сарын 14-16-ний өдрүүдэд явууллаа.

Сургалтад аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн, сумдын байгаль хамгаалагч нарын 25 албан хаагч хамрагдаж, төрийн албан хаагчийн манлайлал, ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх, гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, тайлагнах журмын талаар мэдлэг нэмжээ.  

Сургалтыг Дэлхийн Байгаль Хамгаалах Сан /WWF/-гийн Монгол дахь хөтөлбөрийн газартай байгуулсан “Санамж бичиг”-ийн хүрээнд хамтран зохион байгуулсан бөгөөд төлбөрийг ДБХС-гийн “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслөөс санхүүжүүлжээ.

 

Холбоотой мэдээ