Хоёр өөр вакцин хольж хэрэглэх боломжийг судалж байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
oyundelger@montsame.gov.mn
2021-06-17 10:40:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ДЭМБ-аас нөөцийг үр ашигтай зарцуулах зөвлөмж гаргасны дагуу Эрүүл мэндийн сайдын тушаалаар “Covid-19” өвчнийг шинж тэмдгээр нь, шаардлагатай үед түргэвчилсэн сорилоор оношилж байгаа. PCR шинжилгээ нь вирус оношлох стандарт, цаашид тодорхой түвшинд хийхийг ХӨСҮТ-өөс мэдээллээ.


“Хятадын Синофарм үйлдвэрийн вакцин хийсэн улсуудад нас баралт бага түвшинд байгаа. Вакцин нь халдвараас, халдвар авсан тохиолдолд хүндрэхээс сэргийлдэг. Зарим мэдээлэлд 3 дахь тунг эсвэл хоёр өөр вакцин хольж хэрэглэж болох эсэхийг судалж байгаа”-г ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр дурдав.


Манай улсад коронавирусний халдвар авсан хүнд өвчтөний эзлэх хувь 9-10 байсан нь энэ 7 хоногт 11 болж нэмэгджээ. Иймд эмнэлэгт байгаа өвчтөний биеийн байдалд тааруулан эмчлэх стратеги барьж, гэрээр тусгаарлагдсан иргэдэд зориулж 119 төвийг өргөтгөн, НЭМҮТ, ХӨСҮТ, бусад мэргэжлийн байгууллагын эмч нар заавар зөвлөгөө өгч, зарим шаардлагатай эмээр хангаж байна.


Эмнэлгийн ажилтнууд бүрэн тундаа хамрагдсан ч 6-7 хувь нь халдвар авч байна. Дэлхийн түвшинд энэ үзүүлэлт 13-14 хувь байгаа аж. 

Холбоотой мэдээ