Коронавирусний халдварын 9 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-06-14 11:29:03

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагийн дотор коронавирусний халдварын 9 тохиолдол шинээр батлагдаж, нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 67 боллоо.

Дээрх иргэдийн 4 нь энэ сарын 9-ний өдөр Улаанбаатар хотоос онгоцоор ирж, халдвартай болох нь батлагдсан иргэний ойрын харьцагч аж. Мөн нийслэлээс орж ирсэн 4 иргэний аймгийн Авто тээврийн төвд өгсөн шинжилгээний хариу эерэг гарсан байна.

Харин үлдсэн 1 иргэн энэ сарын 6-ны өдөр Улаанбаатар хотоос ирж гэрийн ажиглалтад байжээ.

Халдвар илэрсэн хүмүүсийг аймгийн Ковидын эмнэлэгт шилжүүлж эмчилгээ хийж байна. 

Холбоотой мэдээ