Дорнодын Баян-Уул дахь гал унтраах 53 дугаар анги үйл ажиллагаагаа эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-06-23 09:04:48

Дорнод аймгийн Баян-Уул суман дахь гал унтраах ангийн нээлтийн ажиллагаа өчигдөр боллоо. Энэ ангид хэрэглэгдэх машин техник, зэвсэглэл, үйл ажиллагааны зардал, төсөв нь аймгийн Онцгой байдлын газрын төсөвт тусгагдсан бөгөөд тус анги 50 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллах юм.

2015 оны хавар Дорнод аймагт гарсан түймрийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус аймагт ажиллахдаа Баян-Уул, Халхгол сумдад Онцгой байдлын салбар гал анги байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Үүний дагуу аймгийн Онцгой байдлын хэлтэс нь газар болон өргөжиж, хойд сумдын хэсгийн түймэр гамшигтай тэмцэх Гал унтраах 53-р ангийг байгуулах тухай Засгийн газрын 2015 оны 200 тоот тогтоол батлагдсан юм.

Б.Туяа

Холбоотой мэдээ