Сонгогчдын ирц 50 хувьд хүрээгүй 7 сум байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-06-09 21:02:17

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн ирц  Баян-Өлгий аймагт 19:00 цагийн байдлаар 48,3 хувьтай байна.

Тус аймаг нь 61632 сонгогчтой. Үүнээс 29793 иргэн санал өгчээ.  

Сонгуулийн ирц Сагсай суманд хамгийн өндөр буюу 62,1 хувьтай, Булган суманд 59, Толбод 58,4, Буянтад 56, Дэлүүн суманд 50 хувьтай байгаа аж.

Харин Өлгий, Алтанцөгц, Баяннуур,  Бугат, Ногооннуур, Улаанхус, Цэнгэл зэрэг 7 суманд 50 хувьд хүрээгүй байна.

Сонгогчдын ирцийг доор хүснэгтээр орууллаа.

Сум

Сонгогчдын тоо

Ирц

/19:00 цаг/

Хувь

1

Өлгий

22836

10,601

46.38%

2

Алтай

2596

1,335

51.43%

3

Алтанцөгц

1767

783

44.31%

4

Баяннуур

2801

1,335

47.64%

5

Бугат

2363

1,059

44.80%

6

Булган

2903

1,717

59.02%

7

Буянт

1165

933

56.04%

8

Дэлүүн

4301

2,169

50.39%

9

Ногооннуур

4531

2,192

48.36%

10

Сагсай

3000

1,867

62.17%

11

Толбо

2511

1,467

58.42%

12

Улаанхус

4871

2,118

43.48%

13

Цэнгэл

5452

2,217

40.66%

 

Нийтдээ

61,632

29,793

48.34%

Холбоотой мэдээ